“Далиан”-ын бараа материалын бирж дээр сүүлийн хэдэн долоо хоногт өсөлт үзүүлээгүй байсан төмрийн хүдрийн үнэ энэ даваа гаригт өссөн байна.
Төмрийн хүдрийн ирэх 1-р сарын фьючерс хамгийн их арилжаалагдаж 1.7% – өсөлттэй байж 668,5 юань/ тон ($107.85) дээр хаагдлаа.
Fastmarkets MB-н онцолж буйгаар жишиг (benchmark) болсон 62%-н агуулгатай төмрийн хүдэр БНХАУ-н хойд нутаг дэвсгэрт тонн тутам нь 119.08 доллараар импортлогдсон байна.
Өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний хязгаарлалтаас хамааралтай нүүрсний үнийн уналттай холбоотойгоор төмрийн хүдэр болон металлын үнэ буурсан билээ.
Мөн шинжээчдийн үзэж байгаагаагаар төмрийн хүдрийн үнийн хэмжээнд үл хөдлөхийн салбар дахь China Evergrande групп анхааруулж байсны дагуу дэфаулт хийсний улмаас Австрали болон Бразил улсаас долоо хоногийн төмрийн хүдрийн татан авалт буурсан нь шууд холбоотой гэжээ.“Төмрийн хүдрийн үнийн хэлбэлзэлд улирал тутамд унаж буй гангийн эрэлт, түүний үнэ, боомтууд дээр хуримтлагдсан төмрийн хүдрийн нөөцүүд” нь шууд хамаарч байна гэж Сингапурын Navigate Commodities-н захирал Атилла Виднэлл мэдээллэв. БНХАУ нь агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилготойгоор эрчим хүчний хязгаарлалтуудыг шат дараатайгаар хийж, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг багасгаж, зарим тохиолдолд үйлдвэрлэлийг бүрэн зогсоогоод байна.
БНХАУ-ын ган боловсруулалт 2018 оны 12-р сараас хойш хамгийн бага түвшинд хүрээд байгаа бөгөөд мөн тус улсын боомтууд дээр байгаа импортын төмрийн хүдрийн нөөц 140.2 сая тонн болтол нэмэгдсэн нь 2019 оны 4-р сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Everbright Futures Co., -ийн металлын аналист Зан Дапэнг хэлэхдээ “Нүүрсний үнийн ирээдүй нь БНХАУ-ын ЗГ-с тогтоосон хязгаарлалтаар хөдлөөд байхгүй болно. Цаашдаа үнэ зах зээлийн хэрэгцээ, нийлүүлэлтээр тогтоогдоно” гэж мэдээлж байна.
Ла Нина (La Niña)
Хахир өвлийг авчрагч “Ла Нина” байгалийн үзэгдэл нь Азийн эрчим хүчний хямралд сөргөөр нөлөөлөхөөр таамаглагдаад байна. Энэ жилийн хувьд нүүрс, эрчим хүчний хомсдолтой байгаа зүүн хойд Азийн орнуудад хүйтэн өвөл хүнд сорилт болох шинжтэй байгаа юм. Энэхүү үзэгдлийн үед хамгийн их хүйтрэх хугацаа нь арваннэгдүгээр сарын сүүлээс нэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
* Экваторын бүсэд эсрэг чиглэлтэй салхинуудын урсгал мөргөлдөх үеэр далайн ёроолын хүйтэн усыг гадарга дээр түрж гаргадаг энэ үзэгдлийг Ла Нина гэдэг байна.
(Reuters, Bloomberg)
Эх сурвалж: https://www.mining.com/iron-ore-price-rebounds-while-la…/
2021-10-25.

