Таян нуур уурхай

  • АжилбарҮйлдвэрийн инженеринг, төслийн менежмент.

Алтайн Хүдэр ХХК-ийн Таян нуур уурхайн 4 сая тон/жил хүчин чадалтай төмрийн хүдэр хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн сонголтийг хийж гүйцэтгэсэн.

"Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж дэлхийн шилдэг техник, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг цогцлоон бүтээж байна.

"Алтайн Хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог

Улаанбаатар хотоос 1300 километр

Говь-Алтай аймгийн Алтай хотоос 300 километр

Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр

"Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж дэлхийн шилдэг техник, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг цогцлоон бүтээж байна.

"Алтайн Хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог

Улаанбаатар хотоос 1300 километр

Говь-Алтай аймгийн Алтай хотоос 300 километр

Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр

"Алтайн Хүдэр” ХХК нь уул уурхайн том оврын өндөр бүтээмжтэй, найдвартай ажиллагаатай техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үйлдвэрийн өргөтгөл, парк шинэчлэлтийг шат дараалан хийснээр 2011 онд 2 сая тонн, 2012 онд 5 сая тонн, 2013 онд 7 сая тонн, 2014 онд 9 сая тонн, 2015онд 11 сая тонн баяжмал үйлдвэрлэн,экспортлохоор төлөвлөн ажиллаж байгаа юм.
"Алтайн Хүдэр” ХХК "Таяннуур” төслийн хүрээнд жилдээ 3,0 сая тонн төмрийн баяжмалыг хуурай соронзон сеператорын аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа нь 2009 оны эхээр Англи улсын Терекс Пегсон компанийн хөдөлгөөнт бутлалтын шугамыг ашиглалтанд оруулсанаар эхэлсэн юм.
Үйлдвэрийн баяжуулах шугам нь АНУ-ын Эриез компанийн соронзон сеператорыг хэрэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ -ын цагт тус бүр нь 300 тонн хүдэр бутлах бутлалтын 2 үйлдвэр, цагт 600 тонн хүдэр буталж баяжуулах 4-р үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.
Мөн ийм хүчин чадалтай 5, 6 дахь үйлдвэрүүдийг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Эдгээр үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 500 орчим хүнийг ажлын байраар хангана. Энэхүү үйлдвэрүүд нь төмрийн хүдрийг буталж, хуурай соронзон сеператорын аргаар баяжуулан, хамгийн бага ширхэглэлтэй, өндөр агуулга бүхий баяжмал гаргаж байгаагаараа бусад үйлдвэрүүдээс онцлогтой. Үйлдвэрийн хаягдлыг эргээд нойтон аргаар баяжуулан жилд 2,0 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх боломж байгаа нь хаягдалгүй технологийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэгэн гол шалгуур болно.
Уг үйлдвэрүүдийг үндэсний их, дээд сургуулийг уул уурхайн баяжуулалт, металлургийн чиглэлээр төгссөн инженер техникийн ажилтнууд удирдан ажиллуулж байна.
Таяннуурын ордын нөөцийг бүрэн ашиглах, байгаль орчинд хор нөлөө багатай, ашиглалтын зардал хамгийн бага, уулын ажлыг хамгийн оновчтой төлөвлөх зорилгоор уул уурхайн программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж уулын ажлыг төлөвлөн ажиллаж байна. Таяннуурын ил уурхай нь 2010 онд Caterpillar, Liebherr, Atlas Copco, Hyundai фермийн 50 гаруй орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр 400 мянган тонн 61 хувиас дээш агуулгатай сайн чанарын баяжмал үйлдвэрлэн экспортолсон. Тэсэлгээний ажилд сүүлийн үеийн өндөр бүтээмж, тэсрэлтийн хүч, аюулгүй найдвартай ажиллагаа өндөртэй тэсрэх бодис, нонель системийн хоршлыг ашиглаж байна. Тэсэлгээний ажлыг хамгийн бага зардлаар өндөр үр ашигтай байлгах зорилгоор тэсрэх бодисыг цооногт нь цэнэглэгч машиныг үйлдвэрлэлд нэвтрүүллээ.