Алтайн Хүдэр ХХК-ийн Таян нуур уурхайн 4 сая тон/жил хүчин чадалтай төмрийн хүдэр хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн сонголтийг хийж гүйцэтгэсэн.
"Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж дэлхийн шилдэг техник, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг цогцлоон бүтээж байна.
"Алтайн Хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог
Улаанбаатар хотоос 1300 километр
Говь-Алтай аймгийн Алтай хотоос 300 километр
Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр

"Алтайн Хүдэр” ХХК "Таяннуур” төслийн хүрээнд жилдээ 3,0 сая тонн төмрийн баяжмалыг хуурай соронзон сеператорын аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа нь 2009 оны эхээр Англи улсын Терекс Пегсон компанийн хөдөлгөөнт бутлалтын шугамыг ашиглалтанд оруулсанаар эхэлсэн юм.
Үйлдвэрийн баяжуулах шугам нь АНУ-ын Эриез компанийн соронзон сеператорыг хэрэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ -ын цагт тус бүр нь 300 тонн хүдэр бутлах бутлалтын 2 үйлдвэр, цагт 600 тонн хүдэр буталж баяжуулах 4-р үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.
Мөн ийм хүчин чадалтай 5, 6 дахь үйлдвэрүүдийг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Эдгээр үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 500 орчим хүнийг ажлын байраар хангана. Энэхүү үйлдвэрүүд нь төмрийн хүдрийг буталж, хуурай соронзон сеператорын аргаар баяжуулан, хамгийн бага ширхэглэлтэй, өндөр агуулга бүхий баяжмал гаргаж байгаагаараа бусад үйлдвэрүүдээс онцлогтой. Үйлдвэрийн хаягдлыг эргээд нойтон аргаар баяжуулан жилд 2,0 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх боломж байгаа нь хаягдалгүй технологийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэгэн гол шалгуур болно.
Уг үйлдвэрүүдийг үндэсний их, дээд сургуулийг уул уурхайн баяжуулалт, металлургийн чиглэлээр төгссөн инженер техникийн ажилтнууд удирдан ажиллуулж байна.