0 Таван толгойн нүүрс ачих логистикийн төв 2024-07-02 Уул уурхайн салбарт томоохонд тооцогдох, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд, олон давхаргат нүүрсний ордын нөөцийг иж бүрэн ашиглахад чухал ач холбогдол бүхий энэхүү төсөл ашиглалтад орж буйд ТЭЗҮ, Зураг төслийг гардан хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгчийн зүгээс баяртай байна. Манай Соёолон Инженеринг ХХК-ийн чадварлаг инженерүүд энэхүү төслийн Урьдчилсан ТЭЗҮ -ийг 3 сар, ТЭЗҮ-ийг 8 сарын хугацаанд амжилттай хийж гүйцэтгэж ЭБМЗ-ээр хэлэлцүүлж, ажлын нарийвчилсан зураг төслийг Techgart Beijing Engineering компанитай хамтран гүйцэтгэж, барилга угсралтын шатанд үе шатны зохиогчийн хяналтыг тус тус амжилттай хийж гүйцэтгэсэн билээ.