Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “АЛСЫН ХАРАА-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогод бүрэн нийцсэн, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бага, эдийн засгийн өндөр өгөөжтэй уул уурхайн баяжуулах технологийг эх орондоо нутагшуулж, баялаг түгээгч, үндэсний аж ахуй нэгж “Соёолон Интернэшнл” ХХК нь брэндийн шинэчлэл (re-branding) хийж, шинэ лого, өнгө төрхөө албан ёсоор олон нийтэд танилцууллаа.
Монгол үндэстний гүн ухаан, оюун санааны эрхэм дээд үнэт зүйлийн нэгд тооцогдох Оршихуйн бэлгэдэл Хас тэмдгийн язгуур утгаар шинэ өнгө төрхөө бүрдүүллээ.
Шинэ өнгө төрхийн язгуур утгыг цөөн үгээр сийрүүлбээс: Мөнхөд орших цаг хугацаа, хязгааргүй орших орон зайд орчлон ертөнцийн эргэлтээр өсөн тэлэх, хураан цуглуулах хэмээх гүн ухааны бэлгэдэл юм. Түүнчлэн арга билгийн хас тэмдгийн оюун санааны бэлгэдлийн утга нь эв нэгдэл, амжилт ололт, хөгжил дэвшил хэмээх утгыг бэлгэддэг байна.
Энэхүү шинэчлэл бол зөвхөн дүр төрх төдийхөн зүйл бус, харин илүү инновацлаг, бүтээлч, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн өсөн дэвжиж буй бизнесийн ирээдүйн стратегийн нэг чухал алхам юм.
Бидний үйл ажиллагааны тухайд:
“Соёолон Интернэшнл” ХХК нь 2012 оноос хойш Монгол Улсад уул уурхайн ашигт малтмал боловсруулах, баяжуулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулан баялаг бүтээж буй үндэсний компани билээ.
Дэлхийд нэр хүндтэй Eriez Magnetics, Eriez Flotation Division, Multotec Machinery Limited, Shanghai Sanme Mining Machinery Corp Ltd, Weihai Haiwang Hydrocyclone Co.Ltd, Ampco Minirals Co.Ltd,, компанийн уул уурхайн ашигт малтмал, эрдэс баялгийг баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр ханган нийлүүлдэг бөгөөд бизнесийн эхний шатны тооцооллоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүх шатны инженерийн зураг төсөл, ТЭЗҮ, үр ашгийн болон эдийн засгийн өгөөжтэй байх мэргэжлийн зөвлөгөөг үзүүлдэг. Мөн өөрийн засвар үйлчилгээний төвөөр дамжуулан бүх төрлийн борлуулалтын дараах сервис үйлчилгээг үзүүлж байгаа нь харилцагчид болон хамтран ажиллагч түнш байгууллагуудын талархлыг хүлээгээд байна. Манай хамт олон байгаль орчинд ээлтэй, бүтээмж өндөртэй, инновацийн болон орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, эдийн засгийн хамгийн өндөр өгөөжтэй инженерийн шийдлийг боловсруулж, Монгол улсын эдийн засгийн тэлэлт, ДНБ-ий өсөлтөд чухал ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн удирдаж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.



