AНУ-н 75 жилийн туршлагатай, 5 тивийн 10 гаруй улсад салбар үйлдвэрүүдтэй “ERIEZ Magnetics” компани нь үйлдвэрийн болон лабораторийн зориулалттай орчин үеийн дэвшилтэт хуурай болон нойтон соронзон сепаратор, метал илрүүлэгч, метал баригч, чичиргээт тэжээгч зэрэг бүх төрлийн соронзон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч юм.Канада дахь ERIEZ FLOTATION DIVISION нь флотацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, туршилт судалгааны чиглэлээр, Өмнөд Африк дахь ERIEZ SOUTH AFRICA нь бүх төрлийн лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр, Хятад дахь ERIEZ CHINA нь бүх төрлийн соронзон сепаратор, метал баригч, илрүүлэгч, тээрмийн шаар баригч үйлдвэрлэлийн чиглэлээр голлон үйлдвэрлэл явуулдаг. ERIEZ компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын уул уурхайн томоохон компаниуд 2007 оноос хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн.