Multotec групп нь 1973 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төв удирдлага нь байрладаг бөгөөд Африк даяар оффисуудтай бөгөөд Австрали, Өмнөд Америк, Канад, Европ дахь бүртгэлтэй компаниудаар дамжуулан дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 45 жилийн турш уул уурхайн хамгийн үр ашигтай, дэвшилтэт, найдвартай томоохон үйлдвэрлэгч юм. Ашигт малтмал баяжуулалт, эрчим хүч, нефть химийн зэрэг салбаруудад дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа бөгөөд сүүлийн үед технологийн усны салбарт өргөжин тэлж байна.
Үүнд:
- Шигшүүрийн тор
- Баяжуулалтын тоног төхөөрөмжүүд
- Тээрэм, скрубберийн хуяг
- Үрэлтэд тэсвэртэй хуяг
- Хатуу/шингэний салгалт
- Туузан конвейерийн систем
- Үйлдвэрийн/Технологийн усны цэвэрлэгээ
- Булингын насос
Металлурги болон ашигт малтмал баяжуулалтын төхөөрөмжүүд нь дэлхийн 70 гаруй оронд ашиглагдаж байна. Үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах оновчит технологийг боловсруулдаг.



