АНУ-д төвтэй БНХАУ-н үйлдвэртэй “AMPCO MINERALS (SHANG­HAI) CO., LTD”-г 30 гаруй жилийн туршлагатай “TRIO ENGINEERED PROD­UCTS” компанийн удирдлагууд үүсэн байгуулсан ба барууны өндөр стандарт бүхий бутлах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Баян Айраг Эксплорэйшн ХХК, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК, Алтайн Хүдэр ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниуд 4 сая тон /жил хүртэл хүчин чадал бүхий Трио брендийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ ашигладаг ба тэдгээр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийг хариуцаж хийсэн чадварлаг инженер, техникийн ажилчид одоо “AMPCO MINERALS (SHANGHAI) CO., LTD”-н тоног төхөөрөмжийн инженеринг, дизайн, үйлдвэрлэлийг хариуцан, чанарын илүү өндөр түвшинд тоног төхөөрөмжөө үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд:

  • Хацарт бутлуур
  • Конусан бутлуур
  • Цохилтот бутлуур
  • Чичиргээт шигшүүр
  • Чичиргээт тэжээгч
  • Хавтант тэжээгч
  • Туузан конвейер