Эрчим хүчээ хэмнэе

Бид утсаа цэнэглэчхээд цэнэглэгчээ салгахгүй үлдээх тохиолдол маш их байдаг. Гэтэл цэнэглэгч нь дотроо эрчим хүчийг бууруулах, хувиргах зэрэг үйлдлийг хийж байдаг тул бид утсаа цэнэглээгүй ч гэсэн эрчим хүч хэрэглэсээр байдаг. Тэгвэл энгийн хүчин чадалтай (1-2А) цэнэглэгчийг салгахгүй үлдээхэд

  • 1 хоногт – 52.9 төгрөг
  • 1 сард – 1,588 төгрөг
  • Жилд – 19,056 төгрөг

Таны халааснаас урсаж байна. Хэмнэлт бүхэн цэнэглэгчээр тогтохгүй гэдгийг санан хэрэглэхгүй цахилгаан хэрэгслээ салгаж эрчим хүчээ хэмнэе.